Байгууллагын амжилтанд хувь нэмэр оруулаагүй атлаа тэжээлгэдэг ажилтан биш биз?
4. Даалгавар л байхгүй бол ажил хийдэггүй хүн биш биз? "Хий гэж хэлээгүй ч ажлаа сайн хийдэг хүн" байгууллагад хэрэгтэй.
5. Асуудал гармагц гадагш нь мэдээлдэг ажилтан биш биз? Хувь хүний
хувьд компаний ажилтан болно гэдэг нь "Ноогдсон ажлыг эхнээс нь аваад
эцэст нь хүртэл өөрөө хариуцаж хийхийг зорьдог хүн"-гий хэлнэ.
6. Дуртай цагтаа цай ууж, цаг үрдэг ажилтан биш биз? Асуудлаас
зайлсхийлгүй шууд шийдэж байхгүй бол бодит хөгжил болохгүй. Бусдыг гуйж
ажил хийлгэвэл өөрөө хөгжихгүй.
7. Багийн ажлыг үгүйсгэж, амиа бодсон ажлаа л хийдэг хүн биш биз?
Компани бол нэгэн зорилготой, зохион байгуулалттай, үйл ажиллагаа
явуулдаг хамт олон. Зохион байгуулалт сайн байвал байгууллагын үр
ашгийг улам нэмэгдүүлнэ.
8. Дараагийн дамжлагын хүссэн дагуу ажлаа хийхгүй байгаа юм биш биз?
Дараагийн дамжлага үйлчлүүлэгч. Сайн ажил гэдэг нь дараагийн дамжлагын
хүссэн хэмжээнд хийсэн ажил.
9. Шийдвэрлэгдсэн ажлыг дуусгах хугацааг үл тоомсорлож байгаа юм
биш биз? Зохион байгуулалттай хийж байгаа компанийн ажил нь бүхэлдээ
нарийн төлөвлөгөөний дагуу явагддаг.Хэрэв нэг хүнээс болж хоцорвол хор
холбогдол нь маш их. Ашиг буурна.
10. Амласан хугацаандаа ажлаа амжуулдаггүй ажилтан биш биз? Цаг бол алт=цаг бол зардал/өртөг
11. Үйлчлүүлэгчийн ажлыг сэтгэлээсээ хийхгүй байгаа юм биш биз?
Үйлчлүүлэгч л бүтээгдэхүүн, үйчилгээг худалдаж авч байгаа учир таны
ажил оршин тогтнож байгаа юм. Энэ мэдээжийн үнэнийг нэг ч хором мартаж
үл болно.
12. Байгууллагын болон хэлтсийн дүрмийг мартаад ажлаа хийж
байгаа юм биш биз? Компани нэг л дүрэм баримталдаг бөгөөд хэлтсийн
дүрэм нь компанийн дүрмийг хэрэгжүүлэхийн төлөө л байдаг. Байгууллагын
дүрмийг мэддэг хүнд л чухал ажил хариуцуулдаг.
13. Зардлын тухай мэддэггүй ажилтан биш биз? Бага зардлаар их
үр дүнд хүрэх нь менежмент. Сайн ажил ч гэсэн адилхан. Зардлын тухай
мэдлэггүй хүн хөдөлмөрийн нөөц боловсон хүчин болдоггүй.
14. Байгууллагын мөнгийг гамгүй зарцуулдаг ажилтан биш биз?
Удирдлагын зардал бол ашиг бий болгохын тулд зориулагддаг юм. Ашигтай
холбохгүйгээр хэрэглэж буй 1 мөнгө ч байхгүй. Иймээс бий болгох ашгийн
тооцоог хийж байх хэрэгтэй.
15. Компаний тухай наад захын тоо баримтыг мэддэггүй хүн юм биш
биз? Компаний удирдлагын үндсэн мэдээллийг мэдэхгүй бол байгууллагын
хувьд бие хүн болж чадахгүй. Ялангуяа ашгийн тухай тоо баримт бол маш
чухал.
16. Бууцай ногоог чухал гэж боддоггүй ажилтан биш биз?
Мэдээлэх, холбоо барих, зөвлөлдөн ярилцах нь зохион байгуулалтын үйл
ажиллагааны салшгүй хэсэг. Үүрэг даалгавар авсан ажлын үр дүнг,
даалгавар өгсөн даргадаа илтгэж байх. Нөхцөл байдлын тухай гол санааг
цаг тухайд нь мэдэгдэж байх ба хэрэв шийдэж чадахгүй асуудлууд байвал
зөвлөлдөх, харин ганцаараа гүйцэтгэхгүй байвал зохино.
17. Дэндүү дуугүй ажилтан болоогүй биз? Дарга нартайгаа урьдныхаасаа
илүү ярилцаж байх хэрэгтэй. Ажил дээр дуугүй байх нь учир дутагдалтай
хэрэг.
18. Юмсыг зөвхөн дур сонирхлоороо (дуртай, дургүй) дүгнэдэг хүн
болоогүй биз? Сэтгэл хөдлөлийг урьтал болговол хөдөлмөрийн орчинд муу
нөлөөтэй.
19. Ажилд тохируулаад цаг өнгөрөөж, үр ашиггүй ажил хийдэг
болсон биш биз? Ажлаа урагшлуулах аргын үндэс нь РDСА, гараа нь
төлөвлөгөө байдаг.
20. Дүрэм журмыг сахьдаггүй төвөг учруулдаг ажилтан биш биз?
Дүрэм журмыг сахих явдал бол ямар ч байгууллагад ажилладаг хүний гол
зарчим байх ёстой.
21. Ёс суртахуун баримталдаггүй иргэн болсон биш биз? Ёс суртахуун баримтлах нь нөгөө талаа хүндэтгэж байгаа хэрэг.
22. Ажлын уур амьсгалыг бүдэг харанхуй болгодог ажилтан болсон
биш биз? Харанхуйлал бол үйл ажиллагааны садаа. Ажилд, саруул орчин бол
салшгүй зүйл, сэргэлэн цовоо байх үндэс.
23. Хов жив ярьдаг ажилтан биш биз? Өөрийн амьдардаг газраа
муулаад ашиг байна уу? Муу хэлэхгүйгээр санал бодлоо илэн далангүй
ярих. Тэр нь зөв байвал сайжруулах, өөрчлөлтийн хөдлөх хүч болох юм.
24. Хөдөлмөр хамгааллын мэдлэггүй ажилтан биш биз? Ямар ч
сайн хийлээ гэхэд, аваар гаргавал бүх юм замхран арилна. Тэг биш, маш
их хохирол гарна. Болгоомжгүй байх нь дайсан.
25. "Идэвхгүй, өсөх ирээдүйгүй ажилтан" болж байгаа юм биш биз?
26. Сурах хүсэлгүй хүн биш биз? Компани бол дэлхий дахины
хөгжилтэй хөл нийлүүлж хөгжихгүй бол болохгүй. Хүн бүрийн ажлын хувьд ч
мөн адил. Байнга шинэчлэн хөгжих явдал чухал. Тэр түлхүүр нь сурах
гэсэн сэтгэл юм.
27. Даруу зангүй хүн болж байгаа биш биз? Хүн өсөн хөгжихэд даруу зан хэрэгтэй. Онгироо болох юм бол дуусах нь тэр.
28. “Чадахгүй“ гэж юуны өмнө хэлдэг сөрөг хүн болж байгаа биш
биз? “бүтээн босголтын үе“-д компани хүсээд сонгож авсан хүнийгээ
эерэг бодолтой гэж үздэг.
29. Тэмүүлэх өрсөлдөх сэтгэлгүй, бахь байдгаараа байдаг хүн болж
байгаа юм биш биз?Бүтээлч гэдэг нь мэдэгдээгүй ертөнц рүү тэмүүлэх.
Тэмүүлэлгүй бол хүчтэй саадыг давж чадахгүй.
30. Амархан шантрах, тэвчээргүй хүн болж байгаа юм биш биз?
Эцсээ хүртэл чармайн ажиллах. Чадлынхаа хязгаар хүртэл хүчлэн зүтгэх,
шантрахгүй явдал чухал.
31. Хүн рүү хариуцлагаа түлхдэг хүн биш биз? Асуудлыг өөрөө шийдэж байх. Тэр явцын дунд өөрөө өсч байх.
32. Амаараа ажил хийдэг хүн биш биз? Ажил дээр өгүүлэл тавих
явдал хэрэггүй. Удирдлага бол бодит баримт, ажлын явцын тайланг шаардах
ёстой.
33. Хүний үгийг сонсдоггүй хүн биш биз? Хүний үгийг дуустал сайн сонсох. Энэ бол хүний өсч бойжих чухал нөхцөл
34. Өөрийн санал бодлоо бүрэн дүүрэн хэлж чаддаггүй хүн биш биз? Өөрийн гэсэн үзэл бодолтой байх нь иргэн хүний үүрэг.
35. Хүмүүжилгүй ажилчин биш биз? Хүмүүжил гэдэг нь "Мэдлэг,
сэтгэлгээ, санал" юм. Өргөн мэдлэг нь бусдыг боддог халуун сэтгэл.
Өөрийгөө удирдаж чаддаг ЗОРИГ сэтгэл хэрэгтэй. Хүмүүжилгүй хүн нь
бусдаас дээр гарч чадахгүй.
36. Өөрийнхөө амжилтанд сагсуурч, биеэ тоох санаа байгаа юм биш биз?
Итгэл гэдэг хүч. Итгэлтэй байх юм бол ханыг цоолох зориг байна.
37. Хүнд хамаг юмаа найдаад байхыг боддог юм биш биз? Бизнес хийдэг
нийгэм нь харилцан найр тавьдаг зарчим дээр тогтож байна. Юм бүхнийг
хүнээр хийлгэхийг боддог хүн өсч хөгжихгүй, харин гадуурхагдана. Үргэлж
"Би өөрөө юу хийж өгөх вэ" гэж бодох хэрэгтэй.
Эх сурвалж: http://dms.blog.banjig.net